Америкийн Виржини мужид үл мэдэгдэх этгээдүүд замын хажуугийн электрон самбар дээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг доромжилсон үг хэллэгүүдийг гаргасан байна. Уг явдлыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Мягмар гаригийн орой орон нутгийн нэгэн автобусны зогсоол дээрх цахилгаан самбар дээр “Ичгүүр сонжуургүй Клинтон” гэх мэтээр гутаан доромжилсон хэллэгүүд, мөн “Трампын төлөө саналаа өгцгөөе” гэсэн бичгүүд гарч байсан хэмээн тухайн үед нүдээр харсан гэрчүүд өгүүлжээ. “Ичгүүр сонжуургүй” гэх энэхүү хэллэгийг өмнө нь Дональд Трамп өөрийн өрсөлдөгчийн тухай ярихдаа хэрэглэж байсан билээ.
Орон нутгийн эрх баригчдын өгүүлж буйгаар, тухайн өдөр цахилгаан самбарыг хариуцдаг төхөөрөмжийг блоклосон байсан тул дурын хүссэн хүн юу ч бичих боломжтой байсан гэнэ. Харин цахилгаан самбарын үйл ажиллагааны зөрчлийн тухай мэдээлэл очингуут түүнийг унтраасан аж.
Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 8-нд явагдах бөгөөд одоогийн ерөнхийлөгч Барак Обама хоёр дахин улиран сонгогдсон учраас ахин өрсөлдөх боломжгүй. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөгчид Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп нар бөгөөд Барак Обамаг залгамжлагчаар тодорсон нь 2017 оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа хүлээн авах юм.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )