Обама: Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Клинтон “Исламын улс”-ыг үгүй хийнэ

2016 оны 11 сарын 03

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон ялсан тохиолдолд “Исламын улс” террорист бүлэглэлийг дуусгах аж. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хойд Каролина мужийн Чапел Хилл хотод Ардчилсан намаас нэр дэвшигч экс-төрийн нарийн бичгийн дарга хатагтайг дэмжих цуглаан дээр үг хэлэхдээ энэ талаар итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Хиллари Клинтон ерөнхийлөгч болоод АНУ-ын ажилчин ангийг хүндлэн дээдэлж, бидний санааг зовоож буй үнэт зүйлсээ хадгалах эрмэлзлэлийг маань дэмжин ажиллах болно. Тэрээр “Исламын улс”-ыг зүйл дуусгах үйл хэргийн гол удирдагчаар ажиллана” хэмээн одоогийн төрийн тэргүүн онцлон дурджээ.

Обама мөн бүгд найрамдахчуудад тохуурхалтай байдлаар хандан, экс-тэргүүн хатагтайг “ерөнхийлөгчөөр сонгогдохоос нь өмнө” амжиж гэмийг нь илчилбэл таарна гэсэн аж.

Экс-төрийн нарийны өрсөлдөгч Дональд Трамп “хувийн зан авирын хувьд” улс орны гол командлагч, ерөнхийлөгчийн өндөр албан тушаалд огт тохирохгүй хүн гэдгийг Барак Обама дахин мэдэгдсэн байна.

“Бид түүний зан авирыг хэвийн хэмээн тооцож, жирийн байдаг л улстөрийн мэтгэлцээний хүрээнд байгаа гэж боддогоо болих ёстой. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам ямар нэгэн ухаангүй үйлдлүүд хэвийн мэт санагддаг нь үнэхээр аймшигтай” гэж төрийн тэргүүн онцлоод, Трампын ярьж буй үгс “Америкийн ард иргэдийн дуу хоолойг төлөөлж чадахгүй” гэсэн аж. 

 Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top