Д.Трамп дэлхийн 10 том эрсдлийн жагсаалтад бичигдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 03

Economist Intelligence Unit” байгууллагаас гаргасан, ойрын үед тохиож болох геополитикийн 10 том эрсдлийн жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Д.Трамп багтжээ. Тэрээр Ерөнхийлөгч болсон тохиолдолд дэлхийн эдийн засгийг бужигнуулж, АНУ-ын аюулгүй байдлыг эрсдэлд оруулах гэнэ. Д.Трампын дэлхийд учруулж болзошгүй аюул Англи улс Европын холбооноос гарахаас ч дээгүүр эрэмбэлэгджээ.  “Economist Intelligence Unit”-ийнхэн тэрбумтан эрийг жагсаалтдаа багтаах болсон шалтгаанаа “Тэрээр нэр дэвшин өрсөлдөж байгаа ч цаашид баримтлах бодлогынхоо талаар маш бага мэдээлэл өгсөн. Тэгсэн мөртлөө дэлхийн эдийн засаг, АНУ-ын аюулгүй байдалд мэх их эрсдэл дагуулж мэдэх “БНХАУ валютын ханшаар наадаж байна”, “Мексик, АНУ-ыг заагласан маш өндөр хана барих хэрэгтэй”, “Лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй” гэх мэт бодлогогүй мэдэгдэл хийж байсан” хэмээн тайлбарласан байна.  

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.170.84.231) 2016 оны 11 сарын 03

АНУ-д сонгуулийн сурталчилгаа шудрага бус явагддаг юм байна.Нэр дэвшигч хоёр хүнийхээ нэгийг зориудаар зохион байгуулалттайгаар Ерөнхийлөгч нь өөрөө удирдаад сөрөг сурталчилгааг ил тодоор явуулдаг нь гайхшрал төрүүлж байна.Ийм тэнцвэргүй тулаан хэнд ашигтай нь тодорхой.Хамгийн гайхмаар нь тэдний энэ шудрага бус үйлдлийг НҮБ-ээс эхлээд дэлхийн олон байгууллага үзсэн ч үзээгүй, сонссон ч сонсоогүй юм шиг чимээгүй өнгөрөөгөөд байх бололтой. Хэрвээ манай улс мэт буйрайхан хөгжилтөй оронд ийм зүйл болбол янз бүрээр шүүмжилээд, дарамтлаад амар заяа үзүүлэхгүй дээ.Шудрага юм гэж байдаггүй юм бишүү...

0  |  0
Top