Украин зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 04

Украины эрх баригчид армийнхаа хэрэгцээг хангахын тулд зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр Славянскт очиж цэргүүдтэйгээ уулзах үед дайчид зэр зэвсгийн хүрэлцээ хангамж буу байгаа, салан тусгаарлагчид дахин дайралтад бэлтгэж байгаа учир сум, хуягт техникээр хүч нэмэгдүүлж хориглох шаардлагатай байна гэсэн хүсэлтүүдийг тавьжээ. Славянскаас ирснийхээ дараа Ерөнхийлөгч цэрэг эрсийнхээ хүсэлтийг биелүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж эхэлсэн байна. Тэрээр Батлан хамгаалах яамны захиалгаар ажилладаг цэргийн үйлдвэрүүдийг хамаг хүч чадал, арга туршлагаа дайчлан ачаалаа дээд зэргээр нэмэгдүүлэхийг үүрэгджээ. П.Порошенко “Бид нутгийн зүүн мужуудад байгуулсан армийнхаа ялалтыг үгүй хийж болохгүй. Давуу тал олж авсан дээрээ улам батжуулах нь манай зорилго мөн. Тиймээс хэнд ч хэрэггүй шинжлэх ухааны төсөлд хөрөнгө хаяхын ород эх орноо цээжээрээ хааж байгаа цэрэг армийнхныхаа хэрэгцээг хангахад онцгой анхаарах болно” хэмээн мэдэгджээ.

Ерөнхийлөгч Украины зэвсгийн хамгийн том үйлдвэр “Укроборонпрома”-гийн захирал Роман Романовт идэвхтэй ажиллаж үйлдвэрийн бүтээмжийг нэмэдүүлэхийг үүрэгдсэн байна. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ukraine(103.57.95.178) 2016 оны 11 сарын 04

Poroshenko zailaa. Hogiin novsh shuu dee

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 03

ene tegj l hudlaa yarina l daa, ooriinhoo heregzee genee, siriin aluurchidad zevseg hudaldaad baigaa ni todorhoi bolson shdee,,,hamgiin buzar uls chin ukrain bolood baigaa,

0  |  0
Top