АНУ-ын иргэд хэцүү сонголттой тулгараад байна

2016 оны 11 сарын 04

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Гэхдээ сайн сайхнаар бус.

Gallup социологийн судалгааны албанаас мэдээлснээр, сүүлийн үед америкчууд Клинтоны тухай ямар нэгэн зүйл уншиж, сонсох үед хамгийн түрүүнд “мөрдөн шалгалт”, “Холбооны мөрдөх товчоо”, “цахим шуудан”, “дуулиан” гэсэн үгстэй шууд холбогдоод явчихаж байгаа аж.

Мөн Дональд Трампын талаар юу уншиж сонссон билээ гээд америкийн сонгогчид бодонгуут бас л нэг иймэрхүү үгс ой тойнд нь буугаад байгаа бололтой. Гэвч ямартай ч, сүүлийн өдрүүдэд Трампын сөрөг талууд ихээхэн далдлагдмал байдалд орчихоод байгаа нь судалгааны дүнгээс харагджээ.

Иймэрхүү нөхцөл байдал нь Трампын хувьд одоогоор хамаагүй ашигтай юм. Харин Клинтонтой холбоотой санал асуулгууд явагдах үед “хууран мэхлэгч”, “зальтан”, “шорон” гэх мэт үгс их хэрэглэгдэж байгаа гэнэ.

Gallup-ын мэдээллээр, одоогийн байдлаар Клинтон Трампаас илүүтэй дуулиан шуугиан тарьж байгаа бөгөөд энэ нь түүнд гай болж мэдэхээр байна.

Гэвч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй хоёр эрхмийн аль аль нь сонгогчдын дунд сөрөг рейтинг өндөртэй байгаа бөгөөд шийдвэрлэх энэ сүүлчийн мөчүүдэд хэн “сүүдэрт” сайн нуугдан, олон нийтийн анхаарлыг өөрийн өрсөлдөгчийн сул талууд руу хандуулж чадсан нь ялах боломжтой хэмээн улстөр судлаачид үзэж байгаа аж.

Gallup-ын санал асуулга АНУ-д 2016 оны 10-р сарын 28-31-ний хооронд явагдсан бөгөөд үр дүнг 11-р сарын 2-нд задлан шинжилж, пүрэв гаригт олны хүртээл болгосон байна. 

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пан(122.201.22.66) 2016 оны 11 сарын 04

Рокфеллер уу ротшилд уу гэдэг л сонголт шуу дээ. Еронхийлэгч бол зугээр нэг цалин авдаг бороохой.

0  |  0
Top