Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэ өөрийнх нь оролцоотой үүссэн улстөрийн зөрчлийн төлөө уучлал хүсэн, мөрдөн шалгах ажиллагаанд прокурортой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалд нь хор уршиг бүхий нөлөө үзүүлсэн энэхүү дуулиан шуугианы улмаас түүний “зүрх сэтгэл урагдаж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Олон нийтийн саналыг боловсруулдаг Gallup судалгааны институтын мэдээлснээр, Пак Кын Хэ-гийн үйл ажиллагааны рейтинг Солонгос улсын түүхэнд байсан бүхий л цаг үеийн ерөнхийлөгчдөөс хамгийн доод түвшинд ортлоо навс унасан гэнэ. Одоогийн байдлаар, түүний үйл ажиллагааг тус орны хүн амын дөнгөж 5% нь дэмжиж байгаа аж.
Санал асуулгыг 11-р сарын 1-3-ны хооронд зохион байгуулсан бөгөөд түүнд оролцогчдын 89% нь Пак Кын Хэ ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сөргөөр үнэлсэн байна.
Дашрамд дурдахад, сүүлийн үед Өмнөд Солонгост өрнөөд буй дуулианы гол төвд ерөнхийлөгчийн эмэгтэй найз Цой Сун Силь ороод байгаа бөгөөд тэрээр хувийн эд материалын ашиг хонжоо хайн төрийн ажилд хутгалдан оролцохдоо ерөнхийлөгч найз Пак Кын Хэ-гийн бүрэн эрхт байдлыг ашигласан нь илрээд байгаа билээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )