ОХУ-ын Батлан хамгаалах яамны Стратегийн зориулалттай пуужингийн анги энэ онд хийх туршилтынхаа тоог өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Захирагч Дмитрий Андреев нь “Интерфакс” агентлагт энэ талаар мэдэгдсэн байна.
Тэрээр туршилтын тоог нэмэгдүүлэх болсон шалтгааныг “Зэвсэглэлд байгаа техник, пуужингийн цогцолборуудын найдвартай байдлыг илүү өргөн хүрээтэйгээр шалгах шаардлага гарсан учир” хэмээн тайлбарласан байна. Тус ангиас энэ жил мөн техник тактикийн болон мэргэжлийн сургуулилтыг 10 гаруй удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
ОХУ өнгөрсөн жил найман удаа тив хоорондын пуужингийн туршилт хийж байв.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )