Путин найз Стивен Сигалдаа ОХУ-ын иргэншил олгожээ

2016 оны 11 сарын 04

Пүрэв гарагт Кремлийн мэдээлснээр, 90-ээд оны тулаант киноны мастер жүжигчин Стивен Сигалд ОХУ-ын иргэншил олгох баримт бичигт ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан гэв.

1952 оны дөрөвдүгээр сарын 10-д АНУ-д төрсөн Стивен Фредирик Сигалд ОХУ-н Үндсэн хуулийн 89-н А-д зааснаар ОХУ-ын иргэншил олгохыг зөвшөөрөв хэмээжээ.

Жүжигчин Стивен Сигал сүүлийн жилүүдэд Орос улсад зорчих нь олонтаа болсон бөгөөд түүний найрсаг зан, тулааны урлагийн нэрт мастер, Холливуудын жүжигчин мөн Орос улсад элэгтэй дотно байдал зэргийг харгалзан үзэж иргэншил олгосон гэж Путины төлөөлөгч Дмитрий Песков  мэдэгдсэн байна.

Стивен Сигал телевизийн нэгэн ярилцлагын үеэр Путиныг хүндэтгэн биширдэг тухайгаа ярьсан байдаг. Би Путины гэрт анх зочлохдоо жудо бөхийн үндэслэгч Кано Жигорогийн том хөшөө байхыг хараад энэ хүчирхэг эрийн тухай маш гүнзгий мэдэхийг хүссэн хэмээн ярьсан байдаг аж.

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rrrr(139.5.219.178) 2016 оны 11 сарын 06

ene neg teneg yumaar orosuud yugaa hiine ee,

0  |  0
Zochin(221.199.192.226) 2016 оны 11 сарын 05

Ene neg oron gergui tenemel um manai saihan ohiniig ballaj , odoo bur Orsod suuhaar bolj... Bag umsson badarchin

0  |  0
р(2.132.179.103) 2016 оны 11 сарын 04

манаи тенег хурген хуу

0  |  0
Top