Трамп хоорондын зөрүүгээ багасгасаар байна

2016 оны 11 сарын 05

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон өөрийн өрсөлдөгч, бүгд найрамдахч Дональд Трампаас урдын адил түрүүлсэн хэвээр явж байна. Гэвч Трампын хоцорч яваа зөрүү нь мэдэгдэхүйцээр багассаар байгаа бололтой.

Хамгийн сүүлийн үед явагдсан олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад, Дональд Трамп Хиллари Клинтоноос ердөө хоёрхон хувиар хоцорч яваа аж. Ардчилсан нэр дэвшигч 45%-ийн санал авсан бол, бүгд найрамдахч тэрбумтанд 43% нь саналаа өгчээ.

Энэхүү санал асуулгыг Хиллари Клинтоны цахим шуудангийн хэргийг Холбооны мөрдөх товчоо дахин сэргээхээр боллоо хэмээн мэдэгдсэний дараахан Fox News телесуваг зохион байгуулсан байна.

Дашрамд дурдахад, Хиллари Клинтон АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байхдаа өөрийн хувийн цахим шууданг албан хэрэгцээнд ашиглаж байсан нь илэрсэн бөгөөд энэ нь гэмт хэрэг бус, харин хайхрамжгүй явдал хэмээн ХМТ-ны дарга Жеймс Коми дүгнэж байсан билээ

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top