Жагсагчид улам ширүүсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 06

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн танил бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь Ерөнхийлөгчтэй танил байдлаа ашиглан үндэсний хэмжээний сайн дурын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр цагдан хоригдсонбайгаа билээ. Тус улсын ард иргэд болон өрсөлдөгч намын Их Хурлын гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардаж өдөр бүр эсэргүүцлийн жагсаал хийсээр байгаа юм.

Өнгөрөгч бямба гаригт/2016.11.05/ Өмнөд Солонгос улсын хэдэн арван мянган иргэд Сөүл хотноо Ерөнхийлөгч Пак Гын Хе огцорхыг шаардлаа. Энэхүү жагсаалыг иргэд өдөр бүр хийнэ гэж мэдэгдэж байснаас хойш хэдийнээ долоо хоног өргөрчээ. Жагсаал улам ширүүсч байгаа талаар “channelnewsasia”-аас мэдээллэж байна.

Иргэд: “Пак Гын Хе”-ын энэ хэрэг бол зүгээр нэг уучлал гуйгаад өнгөрөх хэрэг биш”, "Тэр огт гэм буруугүй байсан юм шиг инээдтэй шалтаг ярьж байна. Тэр яг одоо огцрох ёстой" хэмээн үзэж байгаа аж.

Туг болон уриа лоозон барьсан жигсагчид ихээхэн бухимдалтай байсан бөгөөд жигсаалын үеэр ойролцоогоор 20,000 цагдаа дайчилсан аж. Гэвч жигсаалын үеэр ямар нэгэн аюултай үйлдэл гараагүй гэнэ.

Б.Учрал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tttt(122.254.126.4) 2016 оны 11 сарын 08

Haldvarlaval sain san.Manaid ingej jagsaj chadahuu??

0  |  0
yyyy(139.5.219.178) 2016 оны 11 сарын 06

ene jagsaal manaid yag haldvarlana aa

0  |  0
unshigch(62.203.34.166) 2016 оны 11 сарын 06

manaid bol bogs dolooh sistemtei. uls ornoo uraldaj hudaldsan omhii har huvalzuud haashaa haraad iaj sheej baahaa shar huvalzuudaar zaalgasan tarhigui mankuur booluud

0  |  0
үүрээ(202.9.42.234) 2016 оны 11 сарын 06

Манайхан бол юуун уучлалт гуых улам шазуур зуугаад гүрийсээр бгаад гадаад руу зугтааский тэгээд 4жилийн дараа гэнэт гарч ирээд дахиад сонгоно

0  |  0
шудрага(202.9.40.136) 2016 оны 11 сарын 06

Ийм мундаг шудраг бус явдалыг хүлээн зөвшөөрдөггүй улс орон манайх гэтэл хэцүү юм даа идээд идээд идээд л байдаг бид айдастай

0  |  0
Top