Клинтон Обамагийн “суудлын” төлөө Каддафийг хөнөөсөн

2016 оны 11 сарын 07

Клинтоны гэр бүлийн Сангийн “хар данс” ямархуу вэ? АНУ-ын төрийн эрх мэдлийг авахын төлөө улайран зүтгээд байгаагийн учир юу вэ?

Клинтоны гэр бүлийн Сан маш гоёмсог өнгөлөн далдлалттай: тэрээр даяаршлын харилцан хамаарлын бодлогуудыг шийдвэрлэхийн тулд АНУ болон даян дэлхийн бүх хүмүүсийн чадамжийг бэхжүүлэх зорилготой аж. Гэвч энд ширхэг үг ч үнэн биш, тодруулга тодорхойлолт нь ч хангалттай бус.

Дэлхийн хүмүүс болон Клинтоныхны жинхэнэ харилцан хамаарал зөвхөн төлбөр тооцоо цаг хугацаандаа хийгдсэн тохиолдолд л бий болдог. Энэхүү нөхцөл байдал даамжран явсаар эцэстээ Холбооны мөрдөх товчоо /ХМТ/-ны тэсгэлийг алдагдуулсан бололтой.

“Жил гаруй сунжирсан идэвхтэй мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цаашид ч үргэлжлэх болно. Энэ хэргийг мөрдөж буй хүмүүсийн хувьд энэ нь хамгийн нэг номерын зүйл гэж болохоор. Гэвч энэ хэргийн талаар зөвхөн ХМТ болон АНУ-ын Хууль зүйн яамны хооронд төдийгүй, ХМТ дотроо ч хагаралтай байгааг бид сайн мэднэ” хэмээн CNN телесуваг мэдэгджээ.

Улстөрийн болон санхүүгийн салбар дахь гэмт хэргийг мөрддөг тасаг хэргийг хариуцаж байгаа бөгөөд 2001 оноос хойш Клинтоныхны гэр бүлийн Сан хоёр тэрбум гаруй долларыг төвлөрүүлж чаджээ. Энэхүү их мөнгөний зөвхөн 6% нь л буяны үйлст зарцуулагдсан гэж ХМТ сэжиглэж байгаа аж. Ялангуяа 2009-2013 оны хоорондох үе буюу Хиллари Клинтон АНУ-ын Төрийн департментыг тэргүүлж байсан үеийг мөрдөгчид илүүтэй сонирхож байгаа гэнэ. Мөн Катараас нэг сая доллар хүлээн авсан явдал ч тэдний сонирхлыг ихэд татаж байгаа бололтой.

Хилларигийн нөхөр Биллтэй хийх хувийн уулзалтаа Катарын эрх баригчид зургаан 0-тэй мөнгөөр үнэлжээ. Энэ бэлгээ 2011 онд Билл Клинтоны 65 насны ойгоор өгөхөөр амласан байна. Хувийн уулзалтын үеэр мөнгөн чек гардуулах замаар. Энэ мэтээс харахад, дээдсийн авлигын пирамидын орой дээр Хиллари Клинтон хатагтай өөрөө залардаг бололтой. Бүр төрөл бүрийн салбарт шүү... 

“АНУ-ын дэд ерөнхий прокурор байсны хувьд, би Хиллари Клинтоны хэргийг хоёр сарын дотор бүрэн шалгаад шүүхэд шилжүүлж чадахаар байна. Жишээ нь, UBS банктай холбоотой хэрэг хамгийн наад захынх нь. UBS банк Клинтоны Санд 660 мянган долларыг буяны үйлст хандив маягаар, зээл гэж 30 сая доллар, Билл Клинтоны лекцийн хөлс гэж 1,5 сая долларыг тус тус өгсөн байдаг. Үүний хариуд юу болов? Хиллари Клинтон АНУ-ын Татварынхантай уулзалт хийж, татвар төлөлтөөс зайлсхийсэн америкчуудыг зарлахдаа UBS банкинд хөнгөн хандахыг хүсэхээр Вашингтоноос Женев орж байсан. Миний үзэж буйгаар, энэ бол цэвэр авлига хээл хахууль учраас хэрэг үүсгэх бүрэн боломжтой” хэмээн 1994-2001 онд Нью-Йорк хотын амбан захирагч байсан, одоо Дональд Трампын сонгуулийн штабт ажиллаж буй Рудольф Жулиани өгүүлсэн байна.

Харин өнөөгийн байдлаар, Рудольф Жулиани АНУ-ын ерөнхий прокурорын суудал дээр сууж байгаа бус, харин Клинтоныг хаацайлагч Лоретта Линч сууж байгаа билээ. Клинтоныхны авлигатай холбоотой мөрдлөг явуулах тусгай төлөөлөгчийг сонгож өгөхийг Трамп ерөнхий прокурорт хандан удаа дараа хүссэн хэдий ч ямар ч амжилтанд хүрээгүй аж.

Каддафийг хөнөөсөн хэрэгт Клинтоныг оролцоотой талаар Трамп нэг бус удаа нийтэд мэдэгдэж байсан бөгөөд хариуд нь экс-тэргүүн хатагтай тохуурхсан маягтай инээмсэглээд өнгөрүүлж байсан билээ. Мөн Ойрхи Дорнод дахь цус урсгасан нөхцөл байдал хатагтай Клинтоны толгойлж байсан Төрийн департментын буруу бодлогоос үүдэлтэй гэдгийг ч тэрбумтан эр цохон дурдаад байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zovhin(203.40.90.83) 2016 оны 11 сарын 08

Ene avgai boliosoi

0  |  0
Ariunaa(208.54.40.149) 2016 оны 11 сарын 08

Ene hudal bitgii itgeerei. Kullinton cangiin mongonoos ideegui , bitgii hudal yariand itgeerei.

0  |  0
Ariunaa(208.54.40.149) 2016 оны 11 сарын 08

Ene hudal bitgii itgeerei. Kullinton cangiin mongonoos ideegui , bitgii hudal yariand itgeerei.

0  |  0
guest(202.9.40.119) 2016 оны 11 сарын 07

Балиар авгай ерөнхийлөгч болох нь дээ...

0  |  0
Top