Жагсагчдыг хүчээр тараалаа

2016 оны 11 сарын 07

Хонконгийн цагдаа нар эсэргүүцлийн жагсаалд оролцогсдыг хүчээр тараасан байна. Бээжингийн зүгээс Хонконгийн дотоод асуудалд хэт оролцож байгааг эсэргүүцсэн сөрөг хүчний 4000 гаруй жагсагчид БНХАУ-ын төв удирдлагын төлөөлөгчийн газрын орчимд цугларан эсэргүүцлээ илэрхийлсэн аж.

Хэв журам сахиулагчид халуун гич бүхий нулимс асгаруулагчийг жагсагчдын эсрэг хэрэглэсэн байна. Энэ үеэр эсэргүүцлийн жагсаалд оролцогсод болон цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсч, нэг цагдаа гэмтэж бэртэн, хэв журам зөрчсөн хоёр этгээдийг баривчилсан гэнэ.

Эсэргүүцлийн гол сэдэлжүүлэг нь Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн үйл ажиллагаанд БНХАУ-ын эрх баригчид нөлөөлөхийг оролдсон явдал аж.

 

Дашрамд өгүүлэхэд, 1997 оныг хүртэл Хонконг нь Их Британийн колони байсан бөгөөд “Нэг улс, хоёр систем” гэсэн зарчмын дагуу өргөн хүрээт автономит газар нутаг байх нөхцөлтэйгөөр Хятадад шилжиж байсан билээ. 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top