Ганцхан ширхэг нь 11 ам.долларын үнэтэй чипс байна гэвэл та итгэх үү? Тэгвэл тийм чипс аль хэдийн худалдаанд гараад эхэлжээ. Уг чипсийг Шведийн шар айрагны үйлдвэрт Шведийн үндэсний хоолны алдартай тогооч нар хийсэн байна. Чипсний жорыг ахлах тогооч Пи Ли зохиожээ. Орцонд нь дэлхийн хамгийн үнэтэй төмс, давсыг оруулжээ. Зөвхөн амт чанараараа төдийгүй гоёмсог савлагаа нь тус чипсийг онцгой болгодог байна.
Хэдий чипс харьцангуй өндөр үнээр борлуулагдаж байгаа ч аль хэдийн 100 хайрцаг чипс зарагдсан гэнэ.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 0 )