АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үр дүн түрүүчээсээ гарч эхэлжээ. Одоогийн байдлаар, Кентукки, Индиана мужуудад бүгд найрамдахч Дональд Трамп тэргүүлж байна.
Эхний 2000 саналыг тоолсны дараа Кентукки-д Трамп 79%, Хиллари Клинтон дөнгөж 18%-ийг аваад байгаа аж. Урьдчилсан байдлаас үзэхэд, Кентукки мужид Дональд Трамп 15-20 пунктээр тасархай ялж болзошгүй нь. Одоогоор энэ мужид санал хураалт хараахан дуусаагүй байна.
Индиана мужид одоогоор бүх саналын 1% л тоологдоод байгаа бөгөөд Дональд Трамп-д 69%, Хиллари Клинтонд 27% өгсөн байгаа аж.
Кентукки мужид сонгогчдын 8 төлөөлөл, Индиана-д 11 төлөөлөгч байдаг бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд 270 төлөөлөгчийн саналыг авах ёстой юм.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )