Флорида мужийн сонгогчдын саналын 2%-ийг тоолсны дараах дүнгээр Дональд Трамп 59%-ийн саналаар тэргүүлж явна хэмээн CNN мэдээлжээ. Хиллари Клинтоны төлөө сонгогчдын 30% саналаа өгсөн байна. Харин Линдон Жонсонд 11% оногджээ.
Флорида муж бол “ардчилсан” ч биш, бас “бүгд найрамдахч” биш бөгөөд өөрөөр хэлбэл, хаашаа ч хэлбэлзэж болзошгүй мужуудын нэг юм. Флорида мужийн санал хураалтын үр дүн ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий үр дүнд тодорхой хэмжээний нөлөөтэй байдаг. Учир нь, энэ муж 29 сонгогчдын төлөөллийн саналтай юм.
Сонгууль эхлэхийн өмнө шинжээчдийн хийсэн дүгнэлтээр, Хиллари Клинтон Флоридад ялсан тохиолдолд уламжлалт “ардчилсан” мужуудаа оролцуулаад тооцвол 280 санал авч ялах магадлал өндөр байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )