Чухал ач холбогдолтойд тооцогддог Жоржиа, Виржиниа мужуудад Трамп тэргүүлж байна

2016 оны 11 сарын 09

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп хаашаа ч хэлбэлзэж болзошгүйд тооцогддог Жоржиа, Виржиниа мужуудад мөн тэргүүлж явна хэмээн Америкийн телесувгууд сонгуулийн хэсгүүдийн эхний дүн мэдээнд тулгуурлан мэдээлж байна.

Жоржиа мужид 1% санал тоолсны дараа Трампын төлөө 73%, Клинтонд 25.4% саналаа өгсөн байна. Мөн Виржиниа мужид 4% санал тоолсны дараах дүнгээр Трамп-д 53,9%, Клинтонд 41% өгсөн аж. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top