Сонгуулиас өмнө урьдчилж өгсөн саналаар Клинтон тэргүүлж байна

2016 оны 11 сарын 09

Сонгууль урьдчилж өгсөн саналын дүнг  Slate-д мэдээлжээ. Энэ дүнгээс харахад, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Флорида, Огайо, Невада мужуудад бүгд найрамдахч Дональд Трампаас илүү санал авсан байна.

 

 

Эх сурвалжид мэдээлснээр, Флоридад 3,7 сая хүн урьдчилсан санал өгснөөс Клинтон Трампаас 100 мянган санал илүү авчээ. Невадад Хиллари Клинтон 32 мянган саналаар, Огайо-д 53 мянган саналаар тус тус Трампаас илүү гарсан байна. Мөн Колорадод Клинтон Трампаас 2,7%-иар илүүрхсэн аж.

Урьдчилсан саналын бусад дүнгээс харахад, Хиллари Клинтон Айова, Висконсин мужуудад ялж байгаа бол, уламжлалт “ардчилсан”-д тооцогддог  Пенсильвани мужид энэ удаа бүгд найрамдахч Трамп өрсөлдөгчөөсөө илүү гарсан байна. Энэ мужид 99 мянган хүн Трамп-д, 85 мянган хүн Клинтонд саналаа өгсөн аж. 

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top