14 мужийн дүнгээр Трамп Клинтонд ялагдлаа

2016 оны 11 сарын 09

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 14 мужийн санал хураалтын дүнг зарласны дараа өөрийн өрсөлдөгч Хиллари Клинтонд ялагдсан тухай CNN мэдээллээ.

Одоогийн байдлаар, зайлшгүй авах ёстой 270 төлөөлөгчийн саналаас экс-төрийн нарийн бичгийн дарга 68, Трамп-48 санал аваад байна. Тэрбумтан Дональд Трамп Оклахома, Индиана, Кентукки, Теннесси, Миссисиппи, Висконсин мужуудад давуутай санал авсан бол, түүний өрсөлдөгч Хиллари Клинтон Иллинойс, Нью-Жерси, Мэрилэнд, Дэлавер, Вермонт, Массачуссетс, Род-Айленд мөн Колумбын холбооны тойрогт илүү санал авчээ.

“Эргэлзээтэй” гэгддэг Нью-Хэмпшир, Флорида, Хойд Каролина, Огайо мужуудын саналын дүн одоогоор бүрхэг байгаа хэдий ч сүүлийн мужид Хиллари Клинтон ялах магадлалтай байгаа бололтой.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 8-нд явагдан, сонгогчдын төлөөллийн формал санал хураалт 12-р сарын 19-нд болж, харин 2017 оны нэгдүгээр сарын 6-нд Конгресс сонгуулийн дүнг батламжилна. Ингээд нэгдүгээр сарын 20-нд шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөн, албан тушаалаа хүлээн авна.

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top