АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын ялах магадлал анх удаа 50% өсчээ. Энэ тухай New York Times сонины Upshot төслийн урьдчилсан таамагт өгүүлсэн байна.
Түүнд дурдсанаар, өмнө нь 15% байсан Трампын ялах магадлал одоогийн байдлаар 53% болтлоо өссөн аж. Хоёр өрсөлдөгчийн хоорондын зөрүүний хувь Огайо мужид Трамп урагш цойлсны дараа ихээхэн өөрчлөгдсөн байна. Мөн бүгд найрамдахч нэр дэвшигчийг Флоридад дэмжсэн нь ихэд нөлөөлсөн бололтой.
Сүүлийн мэдээллээр, Трамп – 168, Клинтон – 131 төлөөлөгчийн саналтай явж байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
Бидэнд хэн нь ялбал ашигтай байх бол.Би уг нь Хиллариг дэмжээд байгаам.