Олон улсад алан хядах байгууллага хэмээн зарлагдсан “Лалын улс” бүлэглэл Сири Иракийн нутаг дахь газрын тосны ордуудаа алдсанаас болоод санхүүгийн хүндрэлд оржээ. The Washington Post сонин энэ талаар мэдээлсэн байна.
Бригам Янгийн их сургуулийн улс төр судлалын ухааны доцент Куин Мичанн “Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн бусад эх сурвалж нь дээрэм тонуул, дайн тулаан, хүн барьцаалах. Эдгээр нь тогтвортой бус учраас хэзээ нэгэн цагт санхүүгийн хямралд орох нь зайлшгүй байсан” гэж дүгнэснийг уг мэдээлэлд иш татжээ.
“Лалын улс” бүлэглэл газрын тосны хууль бус худалдаанаас өдөрт 1-1.5 сая ам.доллар олж байгаа талаар дурьдсан байсан. Өдөрт 1 сая ам.доллар олдог нь олон нийтийг алмайруулж байсан бөгөөдтэдний санхүүгийн хүчин чадал өндөр гэж дүгнэж байв. Гэвч энэ байдал алдагдаж эхэлжээ.
“Лалын улс” бүлэглэл эзэлж авсан нутаг дэвсгэрийнхээ ард иргэдээс татвар авдаг. Ирак, Сирийн нутаг дамнасан уг бүс нутагт эдүгээ 6-9 сая хүн амьдарч байгаа юм. Тэгвэл уг бүс нутгийн ард иргэдээс авдаг татвар саяхнаас нэмэгджээ. Мөн бүлэглэлийн удирдагчид дайчдад өгдөг цалингаа бууруулсан байна. Өмнө нь сар бүр 400 ам.долларын цалин тавьдаг байсан бол энэ сараас 300 болж 25 хувиар буурчээ.
ОХУ цэргийн ажиллагаа явуулах болсноос хойш “Лалын улс” бүлэглэл эзэлж авсан газар нутгийнхаа 1/3-ыг буцааж алдаад байна. Тухайлбал Иракийн Тикрит хот, Байжигийн газрын тос боловсруулах үйлдвэрийг алджээ. Байдал энэ чигээрээ үргэлжилбэл “Лалын улс”-ын төгсгөл тун ч удахгүй бололтой.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )