Трамп АНУ-ын шинэ ерөнхийлөгч болоход ганцхан алхам дутуу байна

2016 оны 11 сарын 09

Сонгуулийн үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг Флорида, Огайо, Хойд Каролина мужуудад ялалт байгуулж чадсанаар бүгд найрамдахч Дональд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болох босгон дээр гарч чаджээ.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Америкийн “ажилчин анги” элитүүдийнхээ эсрэг “бослого” гаргаж байна хэмээн зарим шинжээчид үзэж байгаа бололтой. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль шууд бус замаар явагддаг: муж бүрээс сонгогчдын төлөөлөгч сонгогдон, тэд саналын үр дүнг баталгаажуулдаг.

Энд үндсэн зарчим нь: тухайн мужид ямар ч хамаагүй саналын дүнгээр ялагч болсон нь сонгогчдын төлөөлөгчдийн саналыг шууд авдаг. Тиймээс өөрийн өрсөлдөгчөөс ямар ч байсан илүү саналыг авах ёстой юм.

Бүх төлөөлөгч 538 бөгөөд нэр дэвшигчдээс хэн түрүүлж 270 төлөөлөл авч чадсан нь ялагч болно. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(122.201.22.217) 2016 оны 11 сарын 09

hatagtai Clintonii tuhai bichigdsen medeelegdsen zuils unen bsan bol ene hun yalah ni zuv bh. yamar ch bsan turd ni tdhoi ergeltuud garah ni.

0  |  0
Г.Батнасан(202.179.31.5) 2016 оны 11 сарын 09

Трампын ялалт АНУ-гийн задралын эхлэл.

0  |  0
Top