АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Пенсильвани мужид ялалт байгуулсны дараа түүний цуглуулгад 277 сонгогчийн төлөөллийн санал хуримтлагдан ялах болзлыг биелүүлж чадлаа.
Сонгуульд ялахын тулд 270 төлөөлөгчийн санал шаардагддаг бөгөөд 277 болсон нь хангалттай хүрээд илүү гарлаа гэсэн үг юм.
Ийнхүү АНУ-ын 45 дахь шинэ ерөнхийлөгчөөр бүгд найрамдахч, тэрбумтан Дональд Трамп тодорч байна. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр явагдсан урьдчилсан санал асуулгаар түүний ялах магадлал маш бага буюу 15% орчим байсан боловч яг шийдвэрлэх мөчид бүх зүйл эсрэгээр эргэн, ялагч болж чадлаа. Амьдрал үнэхээр баян аж...
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 3 )
Sain baina dahin dahin amjilt husmeer baina
Amerikchuud undesten bish ch nacism.iig demjihees oor argagui baidald orjee
Medej bsanma