АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдахч Дональд Трамп ялсантай холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах зээл дээл сандрал үүссэн байна.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хөрөнгө оруулагчид өөрсдийн хувьцаа, хөрөнгөө худалдан, алт, иен гэх мэт хамгаалалтын хөрөнгө рүү шилжиж байгаа аж. Учир нь, Трампын ялалт дэлхийн олон хөрөнгийн зах зээл дээр тодорхойгүй байдал үүсгээд байгаа гэнэ.
Мексикийн песогийн уналт гэхэд, бүгд найрамдахч тэрбумтан эрийн ялалтын агшны тодорхой гэрч болсон байна. Тэрээр сүүлийн 20 жилд тохиолдоогүй дээд үзүүлэлт болсон аж. Иений доллартай харьцуулсан ханш 3%-иар өсч, Brent маркийн нефтийн үнэ 3%-иар унажээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )