Клинтон ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

2016 оны 11 сарын 10

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Хиллари Клинтон өөрийн өрсөлдөгч Дональд Трамп руу утасдан, өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, Трампын ялалтад баяр хүргэсэн байна.

Бүгд найрамдахч Дональд Трамп 277 төлөөллийн санал авч, АНУ-ын 45 дахь шинэ ерөнхийлөгч болох болзлоо хангаад байгаа билээ.

Мичиган болон Висконсин мужуудын санал хураалтын дүн ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлэв. Энэ хоёр муж хэзээнээс “ардчилсан”-д тооцогддог байсан бөгөөд Висконсинд ялах талаар бүгд найрамдахчууд ёстой зүүдлээгүй байсан аж. 

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top