В.Путин, Д.Трамп хоёрын нэгдлээс БНХАУ, Английн удирдагчид болгоомжилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Доналд Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонгуулийн эхний өдрөөс дэмжиж ирсэн нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Тэдний бие биенээ магтсан, хөхиүлэн дэмжсэн байр суурь нь хоёр хүний хувь харилцаанаас илүү хоёр гүрний цаашдын харилцааны тухай асуудал болон яригдаж байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар нэг л удаа ам нээсэн бөгөөд энэ үеэрээ Д.Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж болно. Тэрбээр тэрбумтан Дональд Трампийн талаар өөрийнхөө бодлыг хэлж, “Орос улс нь Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх ямар ч сонирхолгүй. Гэхдээ нэр дэвшигч Д.Трамп бол тус улсын ард түмний хүсэл зорилгыг төлөөлж буй гол хүн мөн. Д.Трамп бол ард түмнийхээ адилаар сүүлийн хэдэн арван жилийн турш засаг барьсан эрх баригчдадаа шүүмжлэлтэй ханддаг хүн шүү дээ.” хэмээн ярьжээ. Ийн ярьсан нь ОХУ өрсөлдөгчийг нь дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлдэг гэх Хиллари Клинтоны хардлага үнэний ортой байсныг харуулсан хэрэг боллоо хэмээн олон улсын ажиглагчид тэмдэглэж байсан. Хойд хөршийн төрийн тэргүүн ярианыхаа төгсгөлд “Орос улс аль нэр дэвшигчийг дэмжих, эс дэмжихээс хамааран сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсан хэнтэй нь ч найрсаг харьцаж, хоёр орны харилцааг халуун дулаан болгоход анхаарна” гэсэн юм. Харин сонгуулийн дүнгээр Д.Трамп АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өөрөөр хэлбэл, Д.Трамп ирэх дөрвөн жилд АНУ болон ОХУ-ын хоорондын харилцааг тодорхойлох гол хүн боллоо. Харин эсрэг талд В.Путины бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусна. Гэвч тэрээр дахин сонгогдох магадлал тун өндөр гэдгийг судалгааны дүн харуулсаар байгаа. Улс төрийн нам, улстөрчдийн чансааг гаргах чиглэлээр мэргэшсэн “Левада центр” судалгааны төв “2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ” гэсэн санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулахад оролцогчдын 57 хувь нь одоогийн ерөнхийлөгч В.Путиныг, эсвэл түүний бодлогыг үргэлжлүүлэх улстөрчийг дэмжихээ илэрхийлсэн бол зургаахан хувь нь өөр улстөрчийг нэрлэжээ. Мөн 48 хувь нь В.Путиныг хэн ч орлохгүй хэмээн санал нэгдсэн байдаг.

Үүгээр бол В.Путин дутуу байгаа хоёр жил, улмаар түүний дараагийн зургаан жилд дахин засаглах нь. Хэрвээ В.Путин, Д.Трамп хоёрын ойлголцол, дотносол цаашид хэвээр үргэлжилбэл энэ нь АНУ, ОХУ-ын нэгдэл болж, олон улсад ойлгогдох нь мэдээж юм. Тэр ч утгаараа БНХАУ, Англи зэрэг улсууд Д.Трамп Ерөнхийлөгч болсонд тааламжтай бус хандаж байгаагаа илэрхийлж эхлээд байна. Тухайлбал, Хятадын төв хэвлэлд "Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Америкийн ардчиллын сул тал" гэдэг утгатай нийтлэл гарчээ. Харин Их Британид Д.Трампыг эсэргүүцэх хөдөлгөөн, жагсаал болж байна. Учир нь энэ хоёр хүний нэгдэл гэдэг бол ирээдүйд их хоёр гүрний нэгдэл гэж харагдаж байгаа учраас олон улсын удирдагчдын түвшинд тодорхой болгоомжлол бий болоод эхэлжээ

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн биш Ард хүн(202.21.106.104) 2016 оны 11 сарын 11

Монголчууд бидэнд орос хятад \БНХАУ\ хоёр хоорондоо таарамжгүй байх нь хамгийн ашигтай. Үүнийг сэжүүр хөшүүрэг бол АНУ, Орос хоёрын харилцаа сайн байх асуудал. Ингээд л хараад хэвтчихэнэ шүү дээ. Бидний чандын зорилго бол Эзэн Чингис хааныхаа байгуулсан улсыг дахин байгуулах, Иймийн учир орос хятадад алдагдсан нутаг, ард түмнээ эргүүлэн авч байршил зүйн хувьд энэ хоёрын бүслэлээс гарах. Ийм болооогүй цагт монгол тусгаар байх туйлын хэцүү. Энэ цагийг аль болох хурдан ойртуулах шаардлага монголчууд бидэнд туйлын чухал.

0  |  0
Иргэн(37.164.86.140) 2016 оны 11 сарын 11

Орос америк хоерын харилцаа сайн байх нь монголд муу нөлөөгүй.Харин орос хятад хоер найзлах нь монголд маш муу

0  |  0
бор(202.9.42.41) 2016 оны 11 сарын 10

Ирээдүй гэж ямарч мэдээлэлгүй хүн байна.Оросын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил шүү дээ.2018 Путин дахин сонгогдоход 2024 он хүртэл явна даа.Бас Англи,Америк хоёрыг нэг улс гэж тооцож болно.Америк Хятад хоёр хөндийрөх ямарч бололцоо байхгүй.Америкд ашиггүй.Нэг сэтгүүл дээр бичсэн нийтлэл гудамжинд хэдэн хүн жагссанаар том улс төрийг дүгнэж болохгүй.

0  |  0
ИРГЭН(103.212.117.197) 2016 оны 11 сарын 10

БОЛЬЁ ОО

0  |  0
mgl(43.228.129.77) 2016 оны 11 сарын 10

yag unen, ingeed III dain bayartai.

0  |  0
kofe(103.229.123.61) 2016 оны 11 сарын 10

mon ch duraaraa zalxiim daa...odoo tramp-aar yaaj mogoi bariulax uu gedeg beldsen togloomoo dollar xevledeg noxdyyd xeregjyyleed exeltsen l baigaa...irex xavraas l yil ni il tod bolox bolno...britani amia yaaj avrax ve deeree l baigaa..europ ugaasaa tsaitsan bool..xoer xorsh ulam baritsaa lavshiruulna..

0  |  0
y(43.242.243.117) 2016 оны 11 сарын 10

zuv odoo l zuv bolj magad ura

0  |  0
дэлхий хуваагдана(202.9.42.233) 2016 оны 11 сарын 10

Зөв одоо хөгшин европыг 1939 онд германтай хувааж байсан бол одоо баруун германыг нааш оросын эзэмшил цааш америкын эзэмшилд хувааж авах цаг иржээ. АФрикыг сунитыг америк бас шийтийг орос авна.

0  |  0
zochin(66.181.191.230) 2016 оны 11 сарын 10

Ene 2 niilemjtei taaramjtai bh tusmaa l mash sain [-O<

0  |  0
Зочин(202.179.24.41) 2016 оны 11 сарын 10

Энэ 2 том гүрэн хамтран ажиллаж чадвар дэлхийд энхтайван шудрага ёс илүү найдвартай хангагдана шүү дээ.

0  |  0
трамп(139.5.217.107) 2016 оны 11 сарын 10

Болгоомжлол ч гэх шиг .Эргүү юм бичхийн .Харин ч дэлхийн 3-р дайн гарах байсан нь болиод тайван цаг ирж байхад чинь

0  |  0
путин(139.5.217.107) 2016 оны 11 сарын 10

Энэ 2 гүрэн нэгдвэл бүр л илүү сайн биз дээ .сонин балай юм бичхийн

0  |  0
МГЛ(202.179.29.195) 2016 оны 11 сарын 10

АНУ ОРОС УЛС ХОЕР ХАМТАРВАЛ МОНГОЛД АШИГТАИ

0  |  0
фф(202.61.97.81) 2016 оны 11 сарын 10

Путин 2018 онд сонгогдвол 6 жилээр (6 ЖИЛ ШҮҮ) ажиллана юм уншчихаад бичиж бай л даа

0  |  0
unshigch(66.181.186.132) 2016 оны 11 сарын 10

Heniig demjihee hurtel medeh yumaa,uneheer sain toglolttoi uls turch yum.

0  |  0
Top