Трампын бизнесийн эзэнт гүрний хувь заяа хэрхэх бол

2016 оны 11 сарын 10

Тэнгэр баганадсан өндөр цамхгуудын загал­майлсан эцэг, тэрбумтан Доналд Трамп өдгөө Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдоод ганцхан хонож байна. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хөгшин ерөнхийлөгчөөр нэрлэгдээд байгаа аж.

Бүгд Найрамдах нам нь энэ удаагийн сенат болон конгрессийн гишүүний байр сууринд олонх мандатыг авснаар АНУ-ын Ардчилсан нам сөрөг хүчнээр ажиллах боллоо.

Түүний хөрөнгийг энэ оны байдлаар 500 тэрбум хэмээн тооцоолоод байгаа ч тэрээр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй. Учир нь охиддоо өв залгамжлуулснаас хойш бөглөх гэнэ.

АНУ, Европоор зогсохгүй Ази болон далайн орнуудад түүний агуу нэрийг залсан “Трампын цамхагууд” ээлж дараалан баригдсаар л байгаа. Зөвхөн бизнесийн ашиг олдог төдийгүй өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсан бизнесмэн эр. Энэ цамхагт үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компанийн нэр хүнд өсдөг. Мөн Трампын цамхагт амьдрах нь ч нэр хүндийн хэрэг учраас дэлхийн баячууд зөвхөн түүн рүү хошуурдаг болсон.

Өвөрмөц сэтгэлгээтэй Трамп хувийн орон зайд халдлаа хэмээн үздэг учир хүнтэй гар барьж мэндлэх дургүй.

Доналд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцоно гэж олон хүн тооцоолж байсан ч тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдож чадлаа. Одоо тэрээр Цагаан ордонд нүүж орох хүсэлтээ тавих юм.

Трампын гэр бүл саяхан Вашингтонд байхдаа Цагаан ордноос холгүйхэн зочид буудал нээж байжээ.

Трампын бизнесийн эзэнт гүрэнд юу тохиолдох нь, том хүүхдүүд нь аавынхаа удирдлагыг гартаа авах уу гэдэг нь хамгийн сонирхол татам үйл явдал болоод байна.

Аав нь сонгуулийн кампанит ажлаас эхлээд л улс төрийн хүрээний маш чухал хүн болсон учраас хүүхдүүд нь түүний ажил үүргийг орлон гүйцэтгэх болно.

Доналд Трамп гэр бүлийнхээ бизнесийг хүүхдүүд нь үргэлжлүүлэн авч явна эсвэл компаниудаа сохор азанд найдан үлдээнэ гэж янз бүрээр ярьдаг нь хоорондоо зөрчилддөг.

Хэрвээ хүүхдүүд нь бизнесийг нь эрхэлбэл мэдээж аавтайгаа байнгын харилцаа холбоотой байх болно. Харин энэ нь улс төрийн бодлого шийдвэрт ямархуу байдлаар нөлөөлөх бол?

У.Маргад

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(59.153.87.3) 2016 оны 11 сарын 10

ОДООХОНДОО ДЭЛХИЙ ДЭЭР 500 БАЙТУГАЙ 100 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ГАНЦ Ч ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭ ҮНЭН ЗӨВ БИЧИЖ, ХЯНУУЛЖ ТАВЬЖ БАЙЛДАА СЭТГҮҮЛЧИД МИНЬ ЭЭ

0  |  0
Top