Лондон дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа Трампыг эсэргүүцсэн жагсаал боллоо

2016 оны 11 сарын 10

АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныг эсэргүүцэн, Лондон дахь Америкийн элчин сайдын яамны дэргэд эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Independent сонинд мэдээлснээр, 11-р сарын 10-нд шилжих шөнө 200 гаруй хүн “Трампыг зогсоо” гэсэн бичигтэй самбар барин элчин сайдын яамны зүг очсон аж. Уг цуглааныг Stand Up To Racism гэх арьсны үзлийг эсэргүүцэгч, хүний эрхийг хамгаалах байгууллагаас зохион байгуулжээ.

Цагдаагийн хүч нэмэгдүүлсэн бие бүрэлдэхүүн ямар нэгэн зөрчил мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрөх шөнө Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Сиэтл, Лос-Анжелес, Феникс, Филадельфи, Портленд болон бусад олон хотуудад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бүгд найрамдахч нэр дэвшигчийг эсэргүүцсэн жагсаал болсон билээ. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.212.117.197) 2016 оны 11 сарын 10

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top