Украины хорлон сүйтгэгчдийн бүлгийг Крымд саатуулжээ

2016 оны 11 сарын 10

Крымийн хойг дээр орших цэргийн объектуудыг сүйтгэх зорилго бүхий Украины террорист бүлэглэлийг Севастопольд илрүүллээ хэмээн Оросын Аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна.

“Украины Батлан хамгаалах яамны тагнуулын газраас илгээсэн хорлон сүйтгэгч террорист бүлгийн гишүүдийг Севастопольд баривчиллаа. Тэд Крымийн хойг дээрх цэргийн дэд бүтцийн объектууд болон инженерийн шугам сүлжээг хорлон сүйтгэх төлөвлөгөөтэй байсан” хэмээн Аюулгүй байдлын албаны мэдээлэлд дурджээ.

Тусгай ажиллагааны үеэр баривчлагсдын биеэс хүчин чадал ихтэй тэсрэх дэлбэрэх төхөөрөмжүүд, зэвсэг хэрэгслүүд, тусгай холбооны төхөөрөмжүүдийг хураасан байна. Тэд мөн хорлон сүйтгэх төлөвлөгөөт объектуудынхаа газрын зургийг авч явсан аж. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Poluuh(122.201.31.224) 2016 оны 11 сарын 11

Ukrainii horlon suitgegch nar gej buruu bhaa...ugaasaa uursdiihun gazar nutag sh te...orosuud bulaan avsan bolohoos

0  |  0
Top