АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Трамп өчигдөр Конгрессийн байранд зочилсон бөгөөд эрүүл мэндийн халамжийн үйлчилгээ, хилийн аюулгүй байдал, ажил эрхлэлт гэсэн гурван чиглэлийг эн тэргүүнд тавьж ажиллана гэж мэдэгдлээ. Тэрээр ирэх нэгдүгээр сард Цагаан ордонд нүүж очих юм.
Дэлхийг цочирдуулан сонгогдсон Трамп конгресст дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнс, сенатын дарга Пол Райн, олонхийн бүлгийн дарга Мит МкКоннелл нар Бүгд найрамдах намын гол чиглэлийг хэлэлцсэн байна.
Сенатын дарга Пол Райн, Трамп нар сонгуулийн кампанит ажлын үеэр таагүй харилцаатай байсан нь Райн нэр дэвшигчийн эмэгтэйчүүдтэй холбогдсон завхай зайдан байдлыг хамгаалахыг хүсээгүйгээс улбаатай.
Харин одоо Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон болохоор тэд анх удаа үдийн хоол хамт идэхдээ найрсаг, эелдэг харилцаатай байсан гэнэ.
Трамп “Уулзалтаар бид маш дэлгэрэнгүй ярилцлаа. Бид эрүүл мэндийн үйлчилгээг хямдруулж, энэ төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэх гэж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
Трамп, өөрийн нэрээр нэрлэсэн Обамагийн эрүүл мэндийн үйлчилгээг цуцлах бөгөөд АНУ, Мексик хоёрын хооронд тусгаарласан багана барих юм.
Конгресст олонх болсон Бүгд найрамдах нам нь ч тэр, Трамп ч тэр америк хүмүүсийн хувьд нэн хэрэгцээтэй зүйлсийг хийж гүйцэтгэх хүсэлтэй бөгөөд үүнийгээ ч биелүүлэхээр сэтгэл шулууджээ.
Конгрессийн байранд Трамп сенатын олонхийн бүлгийн дарга МкКоннелл нар цаг гаруй уулзалдсан бөгөөд Трамп түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч “Бидэнд хийх зүйл маш их байна. Бид цагаачлалын талаар маш хүчтэй арга хэмжээ авна. Бид эрүүл мэндийн үйлчилгээ, ажил эрхлэлтийн талаар мөн анхааран ажиллана” гэсэн юм.
Доналд Трамп, МкКоннелл нар шилжилтийн үеийн асуудлыг хэлэлцсэний дараа “Трамп ажлаа эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа, бид ч мөн адил” гэж МкКоннелл ярьжээ.
Ардчилсан намын дарга Хиллари Клинтоныг ялж ялалт байгуулсныг түүний нам нь болон Райн бахархаж байгаа юм. Тэрээр:
Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан конгресс ирэх долоо хоногоос хуралдаанаа эхлэх аж.
У.Маргад
Сэтгэгдэл ( 0 )