Обама, Трамп хоёр үг хэлээ ололцохоор удав

2016 оны 11 сарын 11

Дональд Трамп анх удаа Цагаан ордонд зочлон, Барак Обамад бараалхсан байна. Өнөөгийн ерөнхийлөгч ардчилагч, мөн сонгуулийн кампанит ажлын үеэр бүгд найрамдахч, тэрбумтан нэр дэвшигч эрийн талаар таагүй зүйлс ярьж байсан хэдий ч түүнийг хүлээн авахгүй байж чадсангүй. Тэртэй тэргүй ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчээр, уламжлал протоколоо даган Трампыг хүлээн авсан бөгөөд тэдний албан бус уулзалт нэлээд хугацаанд сунжирсан аж.

Тэд их л олон зүйлсийн талаар ярьсан бололтой. Тэдний төлөвлөгдсөн 10 минутын уулзалт 1,5 цагийн хугацаанд үргэлжилсэн байна. Хаалгатай хаалганы цаана өнөөгийн болон ирээдүйн ерөнхийлөгчид юу эсийг хэлэлцсэн байхав: мэдээж, дотоод болон гадаад улстөрийн бодлого, засаг шилжүүлэх үйл явц гээд...

Энэхүү уулзалт Цагаан ордонд таамаглаж байсан шиг сүрхий ширүүн болоогүй хэдий ч Трамп, Обама хоёрын хооронд санал бодлын зөрүүтэй зүйлс үлдсэн бололтой.

“Цагаан ордны Зууван танхимд цаг хагасын туршид одоогийн ерөнхийлөгч Барак Обама, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трамп хоёроос өөр хэн ч байгаагүй. Тэднийг хоёуланг нь үлдээхийг өөрсдөө хүссэн. Гэвч тэд санал зөрөөтэй бүх зүйлсээ нэг бүрчлэн шийдвэрлэх боломжгүй байсан гэж би итгэлтэй хэлэхээр байна. Тэд өөрсдөө ч үүнийг хийхийг төдийлөн хүсээгүй. Тэдний гол зорилго бол засаг шилжүүлэх үндсийг тавих явдал байсан” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест тэмдэглэжээ.

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.25.118) 2016 оны 11 сарын 11

manaih shig hadag,tamgaa bariad l bolchihdoggui um shig bna.

0  |  0
Top