Пентагоныг эмэгтэй хүн толгойлж магадгүй

2016 оны 11 сарын 12

Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, АНУ-ын батлан хамгаалах гол байгууллагын удирдагчид нэр дэвшиж буй хүмүүсийн дотор сенатч Келли Айотт яригдаж байгаа аж. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп энэ эмэгтэйг “сонирхож” байгаа бөгөөд хэрэв тэр томилогдох тохиолдолд Пентагоныг удирдах анхны эмэгтэй болох юм.

Washington Post-д: “Трампын баг Батлан хамгаалах яамны сайдад нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтад сенатын гишүүн Келли Айоттын нэрийг нэмлээ” хэмээн бичжээ.

Дашрамд дурдахад, бүгд найрамдахч Дональд Трамп энэ сарын 8-ны өдөр явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа албан тушаалаа хүлээн авах юм. Тэрээр Цагаан ордны шинэ засаг захиргааны бүтцээ 12-р сарын 19 гэхэд цэгцлэн шийдвэрлэж дуусах үүрэгтэй аж. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top