14-ний шөнө “Супер сар” гарна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 13

Энэ сарын 14-ний шөнө тэргэл сар дэлхийтэй хамгийн ойр ирэх талаар НАСА-гийн эрдэмтэд мэдээлжээ. Тэрхүү сарыг дэлхийн хэвлэл мэдээллүүд “Супер сар дэлхийд ойртоно” хэмээн бичиж байгаа юм. Сар дэлхийтэй ойртож ирснээр энгийн үеэсээ 14 хувиар том, 30 хувиар илүү гэрэл цацруулна хэмээн эрдэмтэд тодорхойлжээ.

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны нэгдүгээр сарын 26-нд анх сар дэлхийтэй хамгийн ойр байрлалд шилжиж байсан бол энэ удаагийнх хоёр дахь нь болж байгаа бөгөөд гурав дахь тохиолдол нь 2034 онд болно хэмээн НАСА-гаас мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top