Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Кын Хэ гол сөрөг хүчин болох Ардчилсан намын удирдагч Чу Ми Э нарын уулзалт энэ долоо хоногт болох аж.
Ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалжид мэдээлснээр, уг уулзалт 11-р сарын 15 буюу маргаашийн мягмар гаригт болох юм байна. Харин хаана, хэдэн цагт уулзах тухай одоогоор тодорхой мэдээлэл алга.
Хоёр улстөрчийн уулзалтын гол сэдэв нь ерөнхийлөгчийн тойрон хүрээлэлтэй холбоотойгоор үүссэн дуулиан шуугианы улмаас Өмнөд Солонгост одоо бий болоод байгаа улстөрийн хямралаас гарах гарцыг хайх явдал юм.
Сөрөг хүчний зүгээс Пак Кын Хэ-г нэн даруй төрийн тэргүүний албан тушаалаа орхин, улс орны үйл хэргээс холдохыг шаардаж, 2018 он хүртэл зөвхөн ёслолын үүрэг гүйцэтгэхийг тулгаад байгаа билээ. Харин Цэнхэр ордонд энэ талаар санал нийлэхгүй, ерөнхийлөгч ямар ч тохиолдолд зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэвээр үлдэх ёстой гэсэн байр суурийг хадгалж байгаа юм.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )