Дэлхийн эд баялгийн хувь заяаг хааш нь, хэрхэн эргүүлэх, хэнийг баяжуулж, хэнийг хоослох эрх мэдлийг хэдхэн тонны банкирууд атгаж суудаг гэдгийг одоо хэнээс ч нуух аргагүй болжээ. Энэ байдал нь “Дэлхийн эдийн засгийн шинэ эмх журам”, “Дэлхийн нууц ноёнтнууд” гэх зэрэг нэршлийн дор олонд мэдээлэгддэг. Дэлхийн эд баялгийн хуваарилалт хаана, хэрхэн байрлаж, ямар журмаар эргэлдэгийг Швейцарийн хэсэг эрдэмтэд судлаад нэгэн гайхалтай дүгнэлтэд хүрчээ.
Дэлхийн даяар үйл ажиллагаа явуулдаг, хамгийн баян гэгдэх 43 060 үндэстэн дамнасан корпорациудыг судлаад үзтэл бие, биенээсээ салшгүй холбоотой хэдхэн бүлгийн гарт байдаг нь тодорхой болсон байна. Бүр бүгд нэгэн ширээнд зэрэгцээд суусан ч багтахаар тийм цөөхөн хүний гарт шүү.
Дэлхийн эдийн засгийг хэдхэн банкир эзэмшиж хувь заяаг нь хувийн сонирхлынхоо дагуу удирдан залж байдаг байна. Швейцарийн Технологийн их сургуулийн эрдэмтэд үндэстэн дамнасан корпорациуд болон банкируудын хамаарлыг судалж, математик загварчилгаа гаргасан байна. Судалгааг хийсэн багийн ахлагч Жеймс Глаттфельдер:
-Бид дэлхийн 43 060 үндэстэн дамнасан корпорацийг судлаад үзтэл тэд бүгд 147 толгой компанийн мэдэлд байдаг болох нь нотлогдсон. 147 гэж л байгаа болохоос биш, тэд бие биенээсээ маш их хамааралтай болсон байсан бөгөөд нэг суперкорпорацийг санагдуулж байлаа гэсэн байна. Түүний хэлснээр, дэлхийн нийтийн жилд олж байгаа орлогын 60 хувь нь Рокфеллер, Морган, Гетти тэргүүтэй 50 банкирын халаас руу цутгадаг гэнэ.
Дэлхийн ямар улсын Ерөнхийлөгчөөр хэн тодрох, хөрөнгийн хуваарилалт хэрхэн явагдахыг тэд л далдаас шийдэж суудаг гэжээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр 147 толгой компанийн удирдлагууд дэлхийн ирээдүйг тодорхойлж, төлөвлөгөө зохиох боломжтой гэсэн үг.
С.Алдар
Сэтгэгдэл ( 18 )
Yasan teneg yum ve? Rockefeller hezee bankir baisan ve? Mun Rockefeller, Morgan gedeg hvmvvs 100 jiliin umnu nas barsan shvv dee.
Illuminati
Наадах чинь яг үнэн. Ардчиллын үлгэр ч наадуулын чинь бүтээл, улс, ард түмэн бүхэн өөрийнхөө өвөрмөц онцлог, амьдралаас урган гарсан ӨӨРИЙН АРДЧИЛАЛТАЙ. Тиймээс ардчиллыг бусдаас зөөвөрлөж авчрах, дууриаж далдаганах ямар ч хэрэг байхгүй.
Үнэн үнэн
Ene harin unen shuu.
yu soliorood baigaa yum be bitgii tuilshir
bi bodohoos durgui hurch bn :-O
Эдгээр улсууд эхлээд тухайн улсад оорийн гар хол болох улсуудаа сонгдог тэгээд хоер зуйлийг санал болгдог безнес буюу монго 2 дахь нь улс тор буюу эрх мэдэл яаж хумуусээ сонгдог вэ гэхээр дэлхийн олон улсад бдаг том том их дээд сургууль дээр нь давтан сургах курс дамжаа худалдааны улс тор эдийн засгын акедим гэх мэтэд сурч буй улсуудыг сэтгэл судлалаач аар судлуулаад оорсдоо дуудаж одор оройн хоол бархиар л ногоо жижиг гаруудыг онгироож огхоор юм узээгуй жижиг гарууд оорсдийгоо том болчихлоо гээд улс орондоо бгаа орд газарыг хамж огоод л эхэлдэг энэ гэр булууд тэдгээр жижиг гаруудаа ухэн ухтэл
Eр нь л тиймштээ.Монголыг бол ердее 5 хун л гартаа атгаж суугаа учир нь тэд Монголын херенгийг аль эрт гартаа оруулсан.Гэхдээ яахав тэд ур удмаар шийтгэлээ хулээнэ
ter garj irsen nuhur n manai metiin ulsiin bugdii n tsai uuh zuur huugaar n shiidne geed tusuul doo ~O)
Sindicat
Sindicar
MANAI MCS BAIGADA DOTOR NEG HUL GARN BOLOOL YWJ L BAIGAA