Евро комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер “Францын ерөнхийлөгч Ф.Олланд “Лалын улс” бүлэглэл бол Европын №1 дайсан” гэж хэлсэн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна” гээд нийтийн дайсантай тэмцэхийн тулд Европын зөвлөл бие даасан армитай болох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Би хэдэн жилийн өмнө асуудлыг хөндөхөд тоох хүн нэг ч байгаагүй. Харин одоо зайлшгүй шаардлагатай гэдгийг нь ойлгосон байх” гэж тэрбээр өгүүлжээ. Түүний өгүүлснээр, ОХУ “Лалын улс”-ын эсрэг тэмцэлд АНУ, Европын холбоотой хамтрагч болсон ч Европын холбоо Украинтай холбоотой асуудлаар тавьсан хоригоо цуцлахгүй аж.
С.Алдар
Сэтгэгдэл ( 1 )
evropiin tolgoid baigaa hymyys ih sonin , buruu um ih yaridag,,,hysvel yuch hiij medeh muuhai hymyys, ter italy emegtei ynen teneg yarisan umnuudiig ni sonsohoor uur hyrdeg teneg hymyys