БНХАУ-ын Шанхай хотын нэгэн их дэлгүүрт дөрвөн сартай бяцхан хүүгээ тэврээд урсдаг шатаар буух гэж байсан эмээ бүдэрснээс болж тэврүүлж явсан хүү шатны хажуугаар доош унасан байна.
Өнгөрөгч бямба гарагт болсон энэхүү үйл явдлын талаар БНХАУ-ын Синьхуа агентлаг мэдээллээд, олон нийтийг анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг сануулсан байна.
Дэлгүүрийн урсдаг шатны тухайд хоёр давхар бөгөөд хүү ойролцоогоор 10 метрийн өндрөөс унасан юм. Хүүд эмнэлэгийн тусламжийг яаралтай хүргэсэн ч биеийн байдал нь тун хүнд байгаа талаар Синьхуа агентлаг мөн мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ooroo l yxexgyi nyalx amitniig shidej baidag