Таван настай хүүгээ авраад өөрөө амиа алджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Хойд хөршийн Белгородын хязгаарт нэгэн эмгэнэлт хэрэг гарчээ. 53 настай эмэгтэй таван настай хүүгээ галт тэрэгний замаас түлхэн холдуулаад өөрөө дайруулж амиа алдсан байна. Хүү талийгаачийн хожуу мэндэлсэн хэнз үр нь байсан аж.

Эмэгтэй таван настай хүүгийнхээ хамт төмөр замын хажуугаар явж байжээ. Тэдний ард тэжээвэр муур нь дагаж байсан аж. Төмөр зам дээр Москва-Белгород чиглэлийн галт тэрэг ойртож ирэх үед муур нь гэнэт зам хөндлөн гүйж, учир мэдэхгүй хүү муураа аврахаар хойноос нь ухасхийсэн байна. Сандарсан эх энэхэн зуур юу ч бодолгүй зам руу ухасхийж, хүүгээ цааш нь түлхэн гаргажээ. Харин өөрөө гарч амжилгүй 99 км/цагийн хурдтай явсан галт тэргэнд дайруулж газар дээрээ нас баржээ.

Бөмбөгний хойноос гүйж яваад авто осолд өртөх явдал манай улсад олон гардаг. Тиймээс зөвхөн төмөр зам гэлтгүй авто замын ойролцоо ч хүүхдээ дагуулж явахдаа маш сонор сэрэмжтэй, хүүхдээ байнга хөтөлж явах ёстойг энэ эмгэнэлт явдал харуулж байгаа юм.

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
12(103.229.121.172) 2016 оны 11 сарын 17

муур муухай амьтан гэж үнэн, галт тэрэг ирж байхад хэргээр урдуур нь гүйж байгаа юм.

0  |  0
zocuin(49.0.205.145) 2016 оны 11 сарын 16

muu eriin muur be

0  |  0
Top