Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй албаны төлөөлөгчдийн зорчиж байсан Засгийн газрын онгоц ОХУ-ын Смоленск мужийн Катынь мужийн нутаг дэвсгэрт осолдсон хэрэг 2010 оны 4-р сарын 10-нд гарсан билээ. Тус онгоцонд сууж явсан 96 хүн бүгд амиа алдсан юм.
Тухайн үед Олон улсын агаарын тээврийн зөвлөл цаг агаарын таагүй байдлын улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, айж балмагдсан нисэгчид онгоцыг газардуулах шийдвэр гаргасны улмаас онгоц осолдсон гэсэн дүгнэлт гаргажээ.
Польшийн шүүх байгууллага ерөнхийлөгч Лех Качиньскийн шарилыг дахин шинжлэхээр болжээ. Тус улсын Краков хотод оршуулсан Лех Качиньский болон түүний гэргий Мария нарын шарилыг ухаж, задлан шинжилгээ хийгээд 18-ны өдөр дахин оршуулах юм. 2017 оныг дуустал 83 шарилыг ийм байдлаар дахин шинжлэхээр төлөвлөжээ.
Лех Качиньскийн ихэр ах Ярослав Качиньский шарилыг дахин шинжлэхийг зөвшөөрсөн бөгөөд шарилыг ухаж гаргахад байлцсан аж.
Ослоор амиа алдагсдын ар гэрийнхэн энэ шийдвэрт янз бүрээр хандаж байна. Хэргийн үнэн мөнийг олж тогтоохыг хүсэгчид байхад, нас барагсдын шарилыг хөндөхгүй байхыг шаардах хүмүүс ч байгаа юм.
У.Маргад
Сэтгэгдэл ( 0 )