“Кенгуру аав” эмчилгээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Хүүхдээ асран, халамжлах нь ээжүүдийн үүрэг байсан цаг ард үлдэж. Учир нь БНХАУ-ын Нанжинд “Кенгуру халамж" буюу “Кенгуру аав" гэх нэгэн эмчилгээ дэлгэрэх болжээ. Энэ нь аавууд дутуу төрсөн болоод сульдаатай хүүхдүүдээ элгэндээ тэвэрч тайвшруулах явдал юм. Эмнэлгийн ажилчдын ярьж буйгаар хүүхдүүд өөрийн аав, ээжийнхээ биенд хүрч, халууныг мэдэрснээр тайвширдаг бөгөөд эмчилгээг ч түргэн авдаг ажээ.

Тус эмчилгээнд 1.5 кг-аас бага жинтэй хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд аав нь хоёр цагийн турш хүүхдээ элгэндээ тэвэрдэг байна. Нанжиний эмнэлгийн тухайд энэхүү эмчилгээний аргыг эхний жилдээ ийнхүү хэрэгжүүлж байгаа бөгөөд 10 аавыг хамруулжээ.

О.Туяа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(171.125.116.195) 2016 оны 11 сарын 17

hoorhon yum ve [-O<

0  |  0
Top