Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын хүн амын 90% нь Ерөнхийлөгч Пак Кин Хег дэмжихгүй байгаа юм. Тиймээс түүний нэр хүнд шалдаа бууж, ердөө 5% болсон. Учир нь түүний талаарх ноцтой баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон юм. Хамгийн сүүлийн нэгэн дуулиантай мэдээлэл л гэхэд Ерөнхийлөгч Пак Хег Сөүл хотын залуужуулах үйлчилгээ үзүүлдэг элит эмнэлгээр байнга очихдоо нэгэн жүжигчний нэрийг барьдаг байсан гэжээ. Тэрээр орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө "Би Сөүлийн эрүүлжүүлэн залуужуулах "Chaum" эмнэлэгт очихдоо өөрийн нэрээр биш Джил Раим гэдэг нууц нэр ашиглаж байсан юм" гэжээ. Энэ нууц нэр нь Солонгосын цуврал киноны дүр бөгөөд жүжигчин Ха Дживон тус кинонд тоглосон байна.
Харин Ерөнхийлөгч Пакийн Тамгын газар энэхүү мэдээллийг тайлбарлахаас татгалзжээ. Одоогоор Өмнөд Солонгосын ард түмэн ерөнхийлөгчийг огцруулах эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байгаа юм.
Тус элит эмнэлэгт анх очиход 130 мянган доллар хурааж авдаг, энэ мөнгөөр бие организмыг залуужуулах, хортой бодисуудыг гадагшлуулах, хоолны янз бүрийн эмчилгээ, СПА үйлчилгээ зэргийг үзүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
хичнээн дээд албан тушаалтан байлаа ч эмэгтэй л хүн ш дээ.улс орны нүүр царай болдог хүн яагаал гоо сайхандаа анхаарч болохгүй гэж.хувийн гоо засалч байдаггүй л байсан юм байхдаа.манай томчууд тэдний эхнэрүүд шиг гадаадад очихгүй.кккк