“Quotidiano Nazionale” сонин шинэ дугаарт “Ромын пап Францискийн тархинаас жижиг хэмжээтэй хавдар илэрчээ“ гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэнийг Ватикан албан ёсоор үгүйсгэлээ. Пап ламын хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди “Гэгээн эцэг үргэлж маш идэвхитэй амьдралын хэмнэлийг баримталдаг. Дээрх мэдээлэл нь баталгаагүй, ор үндэсгүй тул анхаарахгүй орхиж болно” хэмээн мэдэгдсэн байна.
“Quotidiano Nazionale”-д нийтлэгдсэн мэдээлэлд 78 настай пап ламыг “Тархины хавдартай болсон, түүнийгээ үзүүлэхийн тулд Тосканд байдаг япон эмчийнх рүү нисдэг тэргээр очсон” гэх зэргээр бичсэн байсан юм.
Пап лам өнгөрсөн сарын эхнээс явахдаа доголдог болсон бөгөөд энэ нь өвдөгний үе муудсанаас болжээ. Хэвлэлийн төлөөлөгчийн баталснаар бол Пап ламд өөр ямар ч өвчин хууч байхгүй аж.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )