Дональд Трамп Шинзо Абэтай уулзлаа

2016 оны 11 сарын 18

Японы ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамптай Нью-Йорк хотноо “маш нээлттэй, халуун дулаан хэлэлцүүлэг” өрнүүлсэн тухайгаа өгүүллээ хэмээн CNN мэдээлжээ.

Японы ерөнхий сайд Дональд Трамптай ярилцсан зүйлсээ нарийвчлан дурдаагүй, мөн түүний айлчлал албан бус байсан хэдий ч хоёр орны харилцан итгэлцэл улам бэхжин хөгжих болно гэж мэдэгдсэн байна.

“Ноён Трамп итгэл даахуйц удирдагч гэдэгт би итгэлтэй байна” гэж тэрээр нэмэн дурдсан байна. Харин Трампын хувьд, энэ нь ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш гадаадын удирдагчтай хийсэн анхны уулзалт юм.

 

 

Японы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Шинзо Абэ айлчлалын хүрээндээ АНУ, Перу, Аргентин зэрэг улсуудаар зочлох бөгөөд тэрээр Трамп-тай уулзсанаас гадна, Лима хотноо болох Номхондалайн орнуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох аж.

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top