Эрдэмтэд хүний уураг тархины хөгшрөлт 60 наснаас хойш эхэлдэг гэж үздэг байсан. Тэгвэл Их Британийн эрдэмтэд цоо шинэ дүгнэлтэд хүрчээ. Тэд тархины хөгшрөх үйл явц 45 наснаас эхэлдэг гэдгийг олж мэдсэн байна.
45-70 насны 7000 хүний уураг тархины байдалд удаан хугацаанд нэлээн ярвигтай судалгаа явуулах явцдаа мэргэжилтнүүд үгийн баялаг, ой санамж болон хэл яриаг ойлгох чадвар зэргийг нь сорилд оруулжээ. Тэгтэл 48 нас хүрсэн хүмүүсийн 3 хувийнх нь уураг тархины идэвхжил буурсан болох нь тогтоогдсон байна. Энэ үйл явц эргэлт буцалтгүй явагддаг бөгөөд хугацаа өнгөрөх тусам улам эрчимждэг аж.
70 насандаа эрчүүд уураг тархиныхаа идэвхтэй үйл ажиллагааны 10 хувийг алддаг бол эмэгтэйчүүд 7 орчим хувиа "гээдэг" гэжээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )