АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол 2017 оны нэгдүгээр сарын 20-нд болох бөгөөд энэ арга хэмжээнд Украины ерөнхийлөгч Петр Порошенког уриагүй аж.
Өмнө нь, Порошенко, Трамп хоёр утсаар ярилцангаа гэрээ хэлцлээ үргэлжлүүлэх, хоёр талын хувийн уулзалт зохион байгуулах талаар тохиролцсон байна.
АНУ дахь Украины элчин сайд Валерий Чалый өгүүлснээр, бусад орны удирдагчид АНУ-д болдог иймэрхүү ёслолын ажиллагаанд ихэвчлэн оролцдоггүй гэжээ. Ийм төрлийн арга хэмжээнүүд журам ёсоор бол, элчин сайдуудын түвшинд болдог аж.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко 2017 оны хоёрдугаар сард Вашингтонд албан ёсны айлчлал хийх бэлтгэл ажил хийгдэж буй тухай Валерий Чалый мэдэгдсэн байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
Амеркийн гар хөл хөл болсон үймээн самуун дэгдээгч манай эх орныг энэ мэтийн хог шаарнууд удирдаж байгааг бодох бүр харамсах ч багадна үхмээр байна