Шотландын иргэн Сьюзан Келли гэгч эмэгтэй АНУ-ын тэрбумтан, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампыг “Арьс өнгөний үзлийг дэвэргэсэн” хэмээн буруутгаж, Их Британийн харьяа улсуудад оруулахыг хориглох өргөдлийг цахим сүлжээнд тавьсан юм байна. Энэ өргөдөл нь 10 хоногийн дотор хагас сая хүний дэмжлэгийг авсан учир Их Британийн Парламентаар авч авч хэлэлцэхэд ч хүрч магадгүй байдал үүссэн гэнэ. Д.Трамп энэ мэдээллийг сонсоод “Хэрвээ миний эрхийг хязгаарлавал Их Британид хийх хөрөнгө оруулалтаа зогсооно” гэж мэдэгдсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбумтан Шотландад гольфын клуб байгуулах хоёр төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тус бүр 200 сая, 500 сая ам.долларын өртгөөр босч байгаа юм байна.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )