Нүүрснээс алт “гаргаж авах” аргыг олжээ

2016 оны 11 сарын 21

Алс Дорнодын Амурын эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд нүүрснээс алт гаргаж авч болох ер бусын аргыг олсон гэнэ. Энэ тухай өнөөдөр  ТАСС  мэдээллийн агентлаг нийтэлсэн байна.

Энэ төхөөрөмж нь уурын зууханд шатаасан нүүрсний нэг тонн тутмаас нэг грамм хүртэл алт ялгах чадалтай аж. Түүнийг 2017 онд Амур мужийн нэгэн уурын зууханд туршилт маягаар байршуулах юм байна.

“Шүүлтүүр дээр ашигтай бөгөөд хортой нэгдлүүд тунах талаар эрдэмтэд батлаад байгаа. Хэрэв уг төхөөрөмж ядаж талыг нь барьж авч чадвал нэг тонн нүүрснээс хагас грамм алт авна гэсэн үг. Ингээд тооцоод үзэхэд ямархуу ашигтай байх нь шууд харагдана. Өөрөөр хэлбэл, нэг тонн хаягдал нүүрснээс 1500 рубль олно” гэж эрдэм шинжилгээний төвийн захирал Олег Агеевын илтгэлд дурджээ.

Алт ялгах тоног төхөөрөмжийн ажиллах зарчим иймэрхүү: шатсан нүүрсний утаа 100 кратын цэвэрлэгч системээр дайрч өнгөрөхдөө эхлээд хольцууд усаар угаагдаж, дараа нь шүүлтүүрээр шүүгдэнэ. Эндээс л алт агуулж буй нэгдлийг ялгаж аваад цэвэр металл болгох дамжлагад шилжүүлэх юм байна.

Алс Дорнодын эрдэмтэд энэхүү аргаа аль хэдийн патентжуулаад авсан аж. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 21

Agaariin bohirdol geed delhii dayar nyyrsnii heregzee bagasval, alt bolgood baij boloh ni ashgui dee, nuuzaa helehgui l baihdaa , sudlah heregtei um baina

0  |  0
Top