Японы Засгийн газар энэ долоо хоногийн хугацаанд ахин хүчтэй газар хөдөлж, цунами үүсч болзошгүйг анхааруулсан байна. Энэ талаар Кyodo агентлаг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх албаны мэдээлэл дээр үндэслэн нийтэлжээ.
Тэнд өгүүлснээр, Японы долоон шатлалт хэмжигдэхүүнээр бол 5 баллын хүчтэй шинэ газар хөдлөлт болон цунамид бэлтгэлтэй байхыг сануулсан аж.
Өнөө өглөө үүрээр Хонсю арлын зүүн зүгийн бүх газар нутаг /Токио хотыг оролцуулаад/-ийг хамарсан 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Гарз хохирлын талаар одоохондоо мэдээлэл алга байна.
Хэд хэдэн арлын эрэг орчмын оршин суугчдыг гурван метр хүртэл өндөртэй цунамийн аюулаас урьдчилан сэргийлж, нүүлгэн шилжүүлэх тухай захирамж гарсан байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )