БНАСАУ “Пангги ри” дахь цөмийн туршилтын талбайдаа устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан хэмээн мэдэгдсэн билээ. Тэдний энэхүү алхмыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эрс буруушааж арга хэмжээ авахаар болсон. Тэгвэл БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Цөмийн хөтөлбөр нь АНУ-ын зүгээс учруулж буй аюул заналын эсрэг хийж буй үйлдэл юм” гэж хариу мэдэгдсэн нь шуугиан тарьсан юм. Түүний хэлснээр, устөрөгчийн бөмбөг туршсан нь хөрөнгөтнүүдийн зүгээс учруулж буй аюул заналаас хамгаалах, АНУ-ын дэгдээж мэдэх цөмийн дайнаас сэргийлэх зорилготой гэнэ. Тэрээр “Устөрөгчийн бөмбөг турших нь хэн ч, яаж ч шүүмжилж болохооргүй, тусгаар тогтносон улсын бүрэн эрхийн асуудал юм” хэмээн онцолжээ.
Түүнийг энэ мэдэгдлийг хийсний дараа АНУ Гуам дахь Цэргийн баазаасаа В-52 бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойг руу илгээх тушаал өгчээ. В-52-оос гадна АНУ-ын нисэх хүчний “F-16”, БНСУ-ын нисэх хүчний F 15 онгоцууд БНАСАУ-ын хилийн дагуу эргүүлийн нислэг үйлдэж байгаа юм. Дэслэгч генерал Терренс Шоннесигийн мэдэгдсэнээр, Солонгосын хойгт дайн дэгдэх магадлал өндөр болсон учраас АНУ БНСУ-тай байгуулсан харилцан туслалцах гэрээнийхээ дагуу хөдөлсөн нь энэ юм байна.
С.Алдар
Сэтгэгдэл ( 11 )
solongosiig gazriin horstei tegshilj bombogdson uchir ene hyn ooriinhoo ulsiig hamgaalj iim ium byteej baina. mongoliig gazriin horstei tegshleed bombogdson bol Amid yldsen hed ni gutal ynsej bogs dolooh ajildaa orno.
Нөгөө бацаан чинь айж байна даа.
Нөгөө бацаан чинь айж байна даа.
Вангагийн хэлсэн үнэн боллоо. АНУ ардчилсан Солонгосд арчуулах нь
zusardaj byalduuchilj dagaj doli tsohij daldagnaad baidaggui uuriinhuuruu baidag mundag patsaan. tsumiin zevsegtei ulsiin hil deer hugiin bumbugdugch ongots heden myangaaraa niseldeed ch amjihgui l dee
бандгар пацаан тэснэ шүү
Ардчилал гэж амерканизм болон дэлхийн банк, ОБС -аас зээл авч ӨРӨНД ОРЖ БОГТЛОГДООГҮЙ ”ганц дайчин ганцаардахгүй” жишээ энэ улс өөрөө өөрийгээ болгож байвал БОЛДГИЙН ИЛРЭЛ энэ болно харин БИД ХАРИЙНХАНД БАЯЛГАА УХУУЛЖ БАЯЖИХ БИШ ӨРӨНД УНАЖ БАЛАРЧ БАЙДАГ? Үүнээс НЭГИЙГ БОДМООРСОН? Зээлжих зэрэглэл буурлаа гэж халаглах оронд ЭН ТЭРГҮҮНД ДОТООД БОЛОМЖОО ӨӨД ТАТАЖ БОЛОВСРУУЛАГЧ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ НЭМЖ БАЙГУУЛАХ хувьчилж хувааж идэхээ ЖААХАН ЗОГСООЁ? Төрийн өмчийн ДНБ д оруулах орлого 60 хувиас дээш эдийн засагтай орнууд ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД БАГА ӨРТӨЧ БАЙНА гээд олон улс үзээд байна?