АНУ виз хүсэгчдийн нийгмийн сүлжээн дэх хуудсыг хянана

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

АНУ руу виз хүсэгч гадаад иргэдийн визийн материалыг шалгах журамд өөрчлөлт оруулжээ. Шаардлагатай гэж үзвэл, виз хүсэгчийн нийтийн сүлжээн дэх хуудсыг хянахаар болсон байна. АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа гарагт энэ талаар мэдээллээ.

Түүний хэлснээр, энэхүү ажлыг Төрийн департамент Дотоодын Аюулгүй Байдлын газартай хамтарч хийх бөгөөд хүсэлт бүр дээр нэг бүрчлэн хэрэгжүүлэх юм байна. Калифорни мужийн Сан-Бернардинод болсон халдлагын дараа дээрх шийдвэрийг гаргасан аж. Энэхүү халдлагаас болж 14 хүн нас барж, 21 хүн шархадсан билээ. Дагестан гаралтай Сайед Ризван Фарук болон түүний эхнэр Ташфин Малик нарыг энэ хэрэгт буруутган шалгаж буй. С.Фарук нь АНУ-д пакистан гэр бүлд төрсөн бол эхнэр Малик нь мөн Саудын Арабад амьдардаг пакистан гэр бүлд төрж өссөн бөгөөд 2014 онд гэрлэлтийн визээр АНУ-руу ирсэн байна. Буудлага болохоос өмнө Малик өөрийн фейсбүүк хуудастаа “Лалын улс” бүлэглэл, толгойлогч Абу Бакра аль-Багдадиг магтан сайшаасан пост тавьсан байжээ.

“Los Angeles Times”-ын мэдээлж буйгаар Малик 2012, 2014 онд Фейсбүүк дэх пакистан найз нарынхаа групп чатад Жихадын үйл ажиллагааг дэмждэг, ”Хэзээ нэгэн цагт тэмцэлд нэгдэнэ” гэж бичиж байсан аж.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amerik ineedtei(70.174.161.110) 2016 оны 11 сарын 22

neg gemt heregtenteng barigdahgui zarlan duudah huudsaa eruusuu avahgui bolohoor ni amerikiin shuuh tsahimaar ni damjuulj zarlan duudah huudsaa ugch barivchilsan gej ungursun sard ene zaluu com deer bichigdsen baisan! amerikchuud iim yum chini tednees iluu l setgej heregtei shuu!

0  |  0
amrita(168.126.12.68) 2016 оны 11 сарын 22

laliinhan orj chadahgui bol maniahand bas asia ged bolohgui boljeedee

0  |  0
Top