Сири дэх нөхцөл байдлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сүйрэлтэй зүйрлэн дүгнэсэн байна. Тэрээр “энэ бол хамтын сүйрлийн нэгэн хэлбэр юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.
“Сирийн эрх баригчид удирдлагуудын зүгээс хүнлэг чанар, алсын хараа, улстөрийн зөв удирдлага хангалтгүй байгаагийн улмаас олон мянган хүмүүс, түүн дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсаар байгааг бид харж байна” гэж олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга дурдсан байна.
Дашрамд дурдахад, Сири улс дахь зөрчил мөргөлдөөн 2011 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд олон тооны террорист бүлэглэлүүдийн эсрэг Засгийн газрын арми тулалдсаар байгаа билээ. НҮБ-ын гаргасан тоон баримтаас харахад, энэхүү зөрчил мөргөлдөөний уршгаар одоогоор 300 мянга орчим сиричүүд амь насаа алдаад байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 2 )
СҮЙРҮҮЛСЭН ХҮН ЧИ ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ
Энэ сүйрлийн эх суурийг тавьсан АНУ болон барууныхныг яагаад буруутгахгүй алан хядагчидтай чадлынхаа хирээр тэмцэж байгаа засгийн газрыг нь буруутгаад байгаа зөнөг өвгөн бэ. НҮБ ч өнөөдөр нэр хүндээ алдсан билэг тэмсдэг төдий байгууллага болсон доо. АНУ болон барууныхны өмхий бөгс долоогоод байхаар яаж ч дэлхий нийтэд нэр хүндтэй байхав дээ